Нүүр хуудасМэдээ13 удаа хойшилсон найман холбогдогчтой хар тамхины хэргийн шүүх хурал өнөөдөр болно

13 удаа хойшилсон найман холбогдогчтой хар тамхины хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Хар тамхины хэрэгт холбогдсон нэр бүхий 8 иргэнд холбогдох хэрэг 2021 оны гуравдугаар сарын 31-нд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн. Шүүхэд ирсэн даруйдаа Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд хуваарилагдсан ба хэргийг хуульд заасан журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх юм.

Шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд товлон зарласан боловч өнөөг хүртэл нийт 13 удаа хойшлогджээ. Тухайлбал, Шүүх хуралдаан шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр 12 удаа, прокурорын хүсэлтээр 1 удаа хойшилсон байна.

Удаа дараа хойшилж, 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн уг хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд товлоод буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН