НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан 2,5 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ, 320 САЯЫН АВЛАГАТАЙ
Тодруулбал “Түлшний хяналтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, “Хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ ажиллаж буй.
“Давхар дээлтэй” Э.Хулан төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2023 онд ₮98 саяын үнэлгээтэй 2орон сууц, нэг Үйлчилгээний зориулалттай талбай гэж мэдүүлж байсан бол 2024 онд үнэлгээгүй нэг л орон сууцтай гэж мэдүүлсэн байжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 ТЭРБУМ /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /Toyota, Land Criuser 300/
Мал аж ахуй: ₮56 сая / Хонь-50, Адуу-5, Үхэр-10, Адуу-19 /
Газар: ₮25 сая буюу үнэлгээгүй /Өмчлөх-007га-1, Эзэмших-700м2-1 нийт хоёр ГАЗАРТАЙ /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮268 сая
Авлага: ₮320 сая
Зээл: ₮600 сая гэж мэдүүлжээ.





