Жил бүрийн тавдугаар сарын эхний Бямба гарагт дэлхий даяар “Олон Улсын Эмэгтэй Мотоциклчдын Өдөр” тэмдэглэгддэг уламжлалтай.
Энэ жил тус өдөр 19 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
“Just Ride” буюу “Зүгээр л Уна” уриатай энэ өдөр дэлхийн 120 гаруй орны эмэгтэй мотоциклчид нэгэн зэрэг мотоцикль дээрээ гарч, эрх чөлөө, эрч хүчийг мэдрэн давхидаг уламжлалтай.

Монгол Улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд мото спортоор хичээллэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, идэвхтэй оролцоо нь өссөөр байна. Тиймээс “Lady Riders Mongolia WMC” нь Монгол Улсад 2 дахь удаа албан ёсны эрхтэйгээр IFRD-ийн арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн эмэгтэй төмөр хүлэгтнүүдийн эгнээнд нэгдэж байгаадаа баяртай байна.
Энэхүү өдөрлөгөөр дамжуулан бид “эмэгтэй” гэх хэвшмэл ойлголтыг эвдэж, эрч хүчтэй, зоригтой, эрэмгий МОНГОЛ ЭМЭГТЭЙГ онцлон гаргаж байна.

Цаашид бие биенээ дэмжиж, өөдрөг хандлагыг түгээж, хойч үеийн моточин бүсгүйчүүддээ урам зориг өгч, зөв үлгэр дуурайлал үзүүлье.
Ерөнхий зохион байгуулагч: Lady Riders Mongolia WMC
Хамтран зохион байгуулагч: Hunnu Women Riders Mongolia, Egshu Mongolia, Ujin Ulaanbaatar
Ерөнхий ивээн тэтгэгч: Cruiser House (moto grage) Royal Enfield Mongolia AMB grage
Хамтран ажиллагч: Gas Gas, KTM Mongolia, M Zone, Biger Motors, Elite moto shop, AS Motors