Монголын тамирчид дэлхийн олон оронд олон төрөлд тэмцээнд оролцож медалийн хур буулгасаар байна. Үүний нэг нь Норвегийн Осло хотод болж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал хүрэл медалийн эзэн боллоо.
Д.Отгонжаргал нь Өсвөр үеийн ДАШТ-ий 2018 оны мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубын залуу тамирчин юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румын улсын туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр /10:0/ ялсан юм.