Нүүр хуудасМэдээ20, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар...

20, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

20, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Буйр нуур орчмоор, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18..+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 20-нд оройдоо дуу цахилгаантай аадар бороо, 21, 23-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН