2021 онд шийдвэрлэгдсэн 4690 гэр бүлийн тухай хэргийн хамгийн их хувийг 2823 /60,2%/ нь гэрлэлтээ цуцлуулсан хэрэг эзлээд байна. Харин хамгийн бага хувийг эцэг эх байх эрхээ хасуулсан буюу 16 (0.3%) хувийг эзлээд байна. Эдгээрээс үлдсэн хувийг:
- 331 (7.1%) нь эцэг тогтоосон,
- 1297 (27.7%) нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах,
- 23 (0.5%) нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон,
- 200 (4.3%) нь бусад хэрэг байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2% байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8%-ийг эзэлж байна.
“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 42 (0.9%)-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71 (17.7%)-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36 (2.7%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин гэрлэлт цуцалсан маргаан 97 (3.6%)-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 (47.1%)-ээр өссөн байна.