Нүүр хуудасМэдээ2022 он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртжээ

2022 он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртжээ

ГССҮТ-ийн НЭМА-ны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авчээ.

Эдгээр хүүхдүүдийн 42.5% нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд 2022 он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ авсан байна.

ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлж, таслан зогсоох” чиглэлээр ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр СБД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 25 сургуулийн 1250 багш, эмч, нийгмийн ажилтанд хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлэх, мэдээлэх, мөн сургуулийн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгууллаа.

2020-2022 оны хугацаанд Нийслэлийн 8 дүүргийн 12,419  багш, нийгмийн ажилтан, эмч нар энэхүү сургалтад хамрагдаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН