Он гарсаар нийслэлийн хэмжээнд нийт ой хээрийн түймрийн 5, ахуйн гал түймрийн 1213, аврах ажиллагааны 122 гал түймрийн дуудлага иржээ. Нийтдээ 1340 удаагийн гал түймэр гарсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 28,1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийтдээ гал түймрийн аюулаас 115 сая төгрөгний эд хөрөнгийг хамгаалж чаджээ.