Нүүр хуудасМэдээ2024.02.16-ны ѳдрийн 03:30 цагийн байдлаар нийт нутгаар үүлэрхэг Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд...

2024.02.16-ны ѳдрийн 03:30 цагийн байдлаар нийт нутгаар үүлэрхэг Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

2024.02.16-ны ѳдрийн 03:30 цагийн байдлаар нийт нутгаар үүлэрхэг Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна. Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд: 1.А1701 дугаартай Улаангом-Ховд чиглэлийн авто замын Улаангом талаас 35-55 дахь км-т хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Цасны машин-1, Авто ачигч-1, Автогрейдер-1, Үйлчилгээний машин-1, ИТА-1, Замчин-5 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2. А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд маш хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замд цас маш ихээр хунгарлагдаж,тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг 2 авто ачигчаар цэвэрлэж шуурхай ажлын хэсэг уртасгасан цагаар ажиллаж байна. “Жол” ХХК 3. А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын дагуу Бага улаан даваанд хүчтэй цасан шуургатай байна. Зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН