Ноогдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 81,070 иргэн,
Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах гэсэн сонголт хийсэн 3,282 иргэн,
Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан 207 иргэн саналаа тус тус илгээсэн байна.
Энэхүү санал авах ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд саналаа дахин засварлах боломжтой.
Санал өгөөгүй иргэдийн ноогдол ашиг автоматаар банкны дансанд шилжигдэх болно.