Нүүр хуудасМэдээ21 аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг...

21 аймгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа

Улаанбаатар хотоос бусад буюу 21 аймгийг эрсдэлгүй бүс хэмээн үзэж 2021 оны 3-р сарыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь бүх нийтийн бэлэн байдлын зэргээс сулруулсан хэлбэр бөгөөд хөл хорио биш зарим үйл ажиллагаа хязгаарлалттайгаар ажиллах боломжтой юм. Нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоож байгаа хугацааг гурав гурван сараар сунгаад явах бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэн нь өмнөх 11 сарын хугацаанд мөрдөж байсны дагуу үйл ажилллагааны хязгаарлалтуудыг хийх юм байна. 

Сэлэнгэ аймгаас бусад аймгууд хэвийн амьдрал руугаа шилжих боломжтой болох бөгөөд аймгийн Засаг дарга нар халдварын эрсдлийг тооцож, үйл ажиллагааг хязгаарлах юм байна. 

III САРЫГ ДУУСТАЛ ХИЛИЙН БООМТУУДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА

Хилийн боомтуудыг зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаснаас хойш бүтэн нэг жил өнгөрч буй бөгөөд дахин сунгаж гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ. Энэ хугацаанд тусгай нислэг болон ачаа тээвэр хэвийн үргэлжлэх юм байна. 

Өнөөдрийн хуралдаанаар зарим төрийн байгууллагаас ирүүлсэн дөрвөн удаагийн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, алба хаагчдын урамшуулал, хариу арга хэмжээнд зарцуулах шийдвэр гаргаад байна.  Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийн зардлыг гаргахаар болжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН