Гал унтраах автомашгины жолооч гавъяаныхаа амралтанд гарахдаа олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн машиндаа хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм. Тэрбээр эх орон, ард түмний төлөө 22 жил үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.