Нүүр хуудасМэдээ3.7 сая ба түүнээс дээш орлоготой өрхөд хүүхдийн мөнгө өгөхгүй байх магадлалтай...

3.7 сая ба түүнээс дээш орлоготой өрхөд хүүхдийн мөнгө өгөхгүй байх магадлалтай болов

Хүүхдийн мөнгийг ирэх онд хэрхэн олгох нь олны анхаарлыг татаж, хэрхэх нь хүлээлт үүсгэж буй. 

Сангийн сайд өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн 100,000 төгрөгөөр олгоно гэж мэдээлсэн. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараагаар төсвийн төслийг танилцуулахдаа хүүхдүүдийн 91 хувьд олгох боломжтой хэмээн мэдэгдэв. 

Сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна. 

Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.

Төсвийн хэмнэлт дээр томоохон тохиргоонууд хийснээр хүүхдийн мөнгийг 90 гаруй хувьд нь өгөх боломжтой болсон” гэлээ. 

Харин өндөр орлоготой гэдэгт хэр хэмжээний орлоготой өрхүүд хамаарах талаар тэрбээр “ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна. 

ҮСХ дээр байгаа тооцоогоор нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.6 сая төгрөг байна. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд байна” гэсэн юм.Сангийн сайдын хэлснээс дүгнэвэл, 3.7 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдож, хүүхдүүд нь хүүхдийн мөнгөнөөс хасагдах магадлалтай болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН