Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.302 хүрчээ. Үүнээс нийслэлд 11639, орон нутагт 2658 тохиолдол бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5222 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3467, 5-9 насны 1833 хүүхэд, 15-19 насны 1776 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин тул вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай





