Коронавирусын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног юм. Энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна гэж албаныхан тооцоолжээ. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:
- Гэр бүлийн орчноос
- Ажлын байрнаас
- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.
Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагтай байгаа аж.
Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.