Нүүр хуудасМэдээ35 жил сахарын өвчинтэйгөө тэмцэж буй залуу нэгэн сонирхолтой туршилт хийжээ

35 жил сахарын өвчинтэйгөө тэмцэж буй залуу нэгэн сонирхолтой туршилт хийжээ

Зах зээл дээр борлуулагддаг энгийн болон органик бүх төрлийн будааг хүнсэндээ хэрэглэн, цусан дахь сахарыг хэрхэн нэмэгдүүлж буйг хэмжсэн байна.

Гартаа цусны сахар хэмждэг аппарат зүүж байгаад төрөл бүрийн будааг хэрэглэсний дараа цусан дахь сахар хэрхэн өөрчлөгдөж буй баримтжуулан бүртгэсэн байна.

Нийт 14 төрлийн будаан дээр туршилт хийсэн байна.

Бидний хэрэглэж заншсан урт, богино сортын энгийн цагаан будаанаас гадна жасмин, басмати, улаан, хар будаа, бүхэл үрийн будаа, хальстайгаа будаа, сушины будаа, рисоттаны будаа, тэр бүү хэл “БИО” хаягтай бусад үр тариагаар баяжуулсан холимог будааг хүртэл туршиж үзсэн байна.

Туршсан будаагаа Улаан, Шар, Ногоон гэсэн 3 аяганд ангилсан.

Улаан аяганд идсэний дараа хүний цусан дахь сахарыг үтэр түргэн нэмэгдүүлдэг будааг оруулсан байна.

Харин шар аяганд цусан дахь сахарыг тэр даруйдаа өсгөхгүй ч аажмаар нэмэгдүүлдэг будааг багтааж. Тэгвэл ямар, ямар будаа ногоон аяганд орсон бол?

Харин ногоон аяганд их хэмжээгээр идсэн ч цусан дахь сахарыг нэмэгдүүлдэггүй будааг онцолсон байна.

Ногоон аяганд тэгвэл ямар будаа багтсан бол?

– Cauliflower rice буюу цэцэг байцааны будаа. Гэвч ийм будаа бэлэн байдаггүй. Бид гэрийн нөхцөлд цэцэгт байцааг үрүүлээр үрж, хайруулын тавганд хуурч байгаад бусад амтлагчтай холин будааг оруулан хэрэглэж болно. Энэ орлуулсан будаа нь яг будаа идэж буй мэт мэдрэмжийг өгч чадахгүй бас бэлдэхэд цаг хугацаа орох тул тийм ч төгс сонголт биш.

– Shirataki буюу Konjak будаа. Хүмүүс ширатаки будаа, конжак будаа 2-г нэг будааны 2 өөр нэршил гэдгийг мэддэггүй. Яг адилхан конжакийн үндсээр хийдэг ба ширатаки гэдэг нь Японоос гаралтай нэр, харин конжак гэдэг нь бусад зүүн Азийн орнуудаас гаралтай нэр юм.

Тэгвэл энэ уралдаанд конжак буюу ширатаки будаа яаж ч идсэн цусан дахь сахарыг ихэсгэдэггүй ХАМГИЙН ТӨГС будаагаар шалгарч ЯЛАГЧ БУДАА болжээ.

Манай улсад ч сүүлийн үед чихрийн шижин өвчнөөр зовж, түүнтэйгээ тэмцэж буй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Чихрийн шижин өвчнийг зөв хоолоор, зөв амьдралын хэв маягаар эмчилж болдог гэдгийг олон хүмүүс нотлон харуулж байна.

Тэгвэл манай улсад энэ ЯЛАГЧ будааг олон төрлийн баяжуулсан хэлбэрээр оруулж ирж борлуулж байгааг та мэдсэн үү?

Zero Bowl Mongolia/ Аяга дүүрэн эрүүл хүнс пэйжээр зочлоод захиалга өгч хүргүүлээд аваарай. Мөн Номин, Оргил, И Март, Сансар гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдах юм байна лээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН