Нүүр хуудасМэдээ350 сая төгрөгийн татвар төлөгч иргэдийн мөнгийг салхинд хийсгэсэн Монголын Кураш бөхийн...

350 сая төгрөгийн татвар төлөгч иргэдийн мөнгийг салхинд хийсгэсэн Монголын Кураш бөхийн холбоо

Монголын биеийн тамир спортын салбар 2024 онд хамгийн томоохон тэмцээн хүлээн авч буй нь Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Өнөөдөр эхэлсэн тус тэмцээнийг Монголын Кураш бөхийн холбоо ёстой л гурилдаж байна. Тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө гадны тамирчид чуулж бэлтгэл сургуулилтаа хаана хийх тодорхойгүй, нэгдсэн автобус унаа байхгүй хөгийн юм Монголын спортод болж байна.

Бүр цаашлаад олон улсын хамгийн том хурал нь Монгол Улсад болж байхад гадны төлөөлөгчид нь албан бичиг хэвлэх принтер хайчихсан явах. Зохион байгуулалтад мэргэжлийн хүн алга. Ерөнхийлөгч Б. Ганбаатар гэх хүний үр хүүхэд, гэр бүлээрээ л зүтгэх. Ойлгох ухаан хүрэхгүй байгаа юм. За тэгээд тэмцээн болохоос 2 -хон хоногийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтрахаар ярилцаж тохироод тэмцээн эхлэхийн өмнөх шөнө “ Манайд мөнгө байхгүй. Хүү нь гэх нөхөр “ Би өөрөө студитэй” танайхаар хийлгэхээ болилоо гэж бас хэдэн байгууллагыг хохироож.

Хамгийн гутамшигтай нь бүхэл бүтэн том телевизийн хоёр өдрийн эфирийн цагийг хүртэл алж. Өнөөдөр тэмцээн эхлэхэд гадны зочид тамирчид нь бөхийн өргөөнд даарчихсан өвлийн гадуур хувцаснаасаа салахгүй явах. Хамгийн гутамшигтай зүйл бол 350 сая төгрөг улсаас дэмжлэг авсан холбоо тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдаас 1.000.000-1.500.000 төгрөгийн хураамж авчээ. Энэ мэт спорт холбоодод

Хяналтаа тавьцгаая!!!!!!

Олон улсад Монголын нүүрийг барчих хэмжээнд биш, гэр бүлийн ашиг сонирхлын бус, мэргэжлийн холбоодыг тултал дэмжих цаг нь болжээ.

Эх сурвалж: MGL SPORT

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН