Нүүр хуудасМэдээ53 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

53 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-нд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулж “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргаж, санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг 14 хоногийн дараа дахин шалгахаар болов. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 53,061.0 тонн түлш нөөцлөөд байгаа аж.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН