Замын цагдаагийн албанаас 6 настай хүүг мөргөж, гэмтээгээд орхиж явсан жолоочийг хайж байна.
Хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 14-ний 16.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг Ногоон төгөл болон Гангар хотхоны 170-р байрны дунд замд гарчээ.
Хүүг улсын дугаар нь тодорхойгүй Toyota Pruis маркийн автомашин мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулан, хэргийн газрыг орхин явсан байна.
Мөргүүлсэн хүүгийн биеийн байдал дээрдээгүй, хүндэвтэр байгаа бөгөөд тухайн үед ослыг харсан гэх гурван эмэгтэйг холбоо барьж, энэ талаарх мэдээллийг өгөхийг хүссэн байна.
Уг хэргийг харсан хүмүүс 99275599, 99127110 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой. Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд өндөр шагналтай юм байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба