Даваажавын Дүүрэн хэмээх 83 настай иргэн энэ сарын 15-нд гэрээсээ гараад сураггүй болсон талаар гэр бүлийнхэн нь цахим орчинд мэдээлж эрэл тавьж байгаа билээ. Харамсалтай нь алга болсоноос хойш 14 хоног өнгөрсөн ч олдоогүй хэвээр байна.
Ар гэрийнхэнийх нь хэлж байгаагаар тухайн настан хотод олон жил амьдарсан. Зам сайн мэддэг. Харин сонсгол муу, хүн сайн танидаггүй аж.
Гэрээсээ гарахдаа бор өнгийн малгайтай куртик, эрээн ороолт, хар өнгийн саравчтай ноосон малгай, саарал өнгийн үдээстэй пүүзэн гуталтай явсан байна.
Иргэдийн зүгээс адил төстэй хүн харлаа гэж мэдэгдэж байгаа ч Д.Дүүрэн гуайг одоо болтол олж чадаагүй хэвээр байгаа ажээ.