Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд 3.4 км авто зам тавихаар болсон. Уг ажлын хүрээнд 1км дутуу орхигдсон зам засварын ажил үргэлжилжлэн хийгдэж байна. Тус зам нь 76-р сургуулийн баруун талд 300 орчим метр, тус хорооны баруун баян уулын 16-р гудамжнаас Хувьсгалчдын гудамж буюу төв зам хүртэлх 700 орчим метр үргэлжлэх юм. Зам засварын ажил зургадугаар сард бүрэн дуусч ашиглалтад орно.

