Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийлээ. Тодруулбал, өнгөрсөн 31 сарын хугацаанд 400 орчим техникээр парк шинэчлэлт хийж хотын, нийтийн аж ахуйн ажилтнуудын цалинг 1000 ам.доллар болгов. Цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах машин, шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч, модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай тоног төхөөрөмж, усалгааны машин, зам талбай болон хайс хашлага угаадаг машин зэрэг сүүлийн үеийн машин техникээр парк шинэчилсэн юм.
Дээрх хүлээн тоног төхөөрөмж, машин техникийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглаж байна. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүллээ.





