Нүүр хуудасМэдээСХД: "Цахим Сонгинохайрхан" үндэсний хөдөлгөөн үргэлжилж байна

СХД: “Цахим Сонгинохайрхан” үндэсний хөдөлгөөн үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх зорилготой “Цахим Сонгинохайрхан” арга хэмжээ “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” уриан дор өнөөдөр хугацаат цэргийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтаар үргэлжилж байна. Дотоодын цэргийн 05 дугаар анги, Зэвсэгт хүчний 017, 013 дугаар ангийн хугацаат цэргийн 163 албан хаагч сургалтад хамрагдлаа.

Сургалтаар иргэдийн цахим оролцоо, хиймэл оюуныг бүтээлчээр ашиглах, хиймэл оюунд суурилсан залилан, цахим орчны сэтгэлзүй ба нийгмийн эрсдэл, кибер аюулгүй байдлын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 5 зүйл зэрэг агуулгын хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Тус сургалт нь цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллээ хамгаалах, төрийн үйлчилгээг аюулгүй, зөв ашиглах практик мэдлэгийг олгож байгаагаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН