Нүүр хуудасМэдээБ.Пүрэвдагва: Явган хүний замын эвдрэлийг засаж сайжруулах ажлаа хурдасгая

Б.Пүрэвдагва: Явган хүний замын эвдрэлийг засаж сайжруулах ажлаа хурдасгая

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Тохижилтын аяныг эрчимжүүлэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд хотоо цэвэр цэмцгэр болгох, цэвэрлэгээ, угаалгын нэгдсэн үйл ажиллагаа өрнүүлэх үүргийг ЗАА-ны дарга Ч.Мэндбаярт  үүрэг өгчээ. Мөн есөн дүүргийн засаг дарга, холбогдох тохижилтын байгууллагуудын дарга нар бүх техник хэрэгсэл хүн хүчээ гаргаж бүрэн хэмжээнд ажиллах, өөрсдөө гудамж байршлуудаараа 14 хоног тутамд явж ажиллахыг чиглэл болгожээ.  

Явган хүний замын эвдрэлийг засаж сайжруулах ажлаа хурдасгахыг холбогдох албаныханд анхаарууллаа. Иргэд алхахад тухтай болгох, хүүхдээ түрээд явж байгаа ээжүүд, тусгай хэрэгцээт иргэддээ зориулсан зам барих ажлыг түргэвчилэхийг, зуны сарыг ашиглаж бүх ажлаа шахаж дуусгахыг, тулгамдаж байгаа асуудлууддаа шийдэл гаргаж танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон есөн дүүргийн дарга нарт үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН