Нүүр хуудасМэдээЗХЖШ: Төв аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулж төрийн далбаа...

ЗХЖШ: Төв аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулж төрийн далбаа мандуулах ёслол болжээ

Зуны дунд хөх морь сарын есөн улаан хөх нохой өдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотноо тус аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Төрийн далбаа мандуулах ёслолын арга хэмжээ болжээ.

Ёслолын арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар тэргүүтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд уригдан оролцжээ.

Арга хэмжээний эхэнд Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, 100 жилийн буурал түүхийн хугацаанд шударга ёс сахиулах хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй үе үеийн шүүгчид болон шүүхийн ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ энэхүү тэмдэглэлт өдөр нь Нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү гүрний Модун шаньюйн санаачилгаар Монгол нутагт анхны зохион байгуулалттай, байнгын арми үүсэн байгуулагдсан түүхт өдөртэй давхцаж буйг онцлов. Түүнчлэн дэлхийн түүхчид энэхүү түүхэн үйл явдлыг орчин цагийн Хуурай замын цэргийн үүсэл хөгжлийн эхлэл хэмээн үздэг бөгөөд олон улсын Зэвсэгт хүчнүүд энэхүү өдөрт өндөр ач холбогдол өгөх болсныг дурдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН