Хороодын Засаг дарга нарын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын явцыг хэлэлцээд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даагаврыг хэлэлцлээ.
Тодруулбал:
-Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлах;
-Баяр наадмын өдрүүдэд үер, усны аюул, гамшиг осол, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах;
-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын болон бусад хог хаягдал хуримтлагдаж байгаа асуудалд холбогдох арга хэмжээг авах;
-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр доторх газрын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж, илүү аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлж ажиллах уриалгыг хэрэгжүүлэх, үүрэг даалгавар өгч ажиллаа





