Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

ХЗДХЯ: Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён нар “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно. Нэгээс дээш жил оршин сууж буй иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ оршин суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэнэ. Иргэд жолоодох чадвартай холбоотой ямар нэг шалгалт өгөх шаардлагагүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН