ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫ ТУШААЛААР БАЙГУУЛАГДСАН ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСГИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Хуралдаанаар:
– Орон сууцны залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах асуудал;
– Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд залуусын хөгжилд зориулсан санд төвлөрүүлэхтэй холбоотой багц хуулийн төсөл боловсруулах ажлын явц;
– Хүүхэд, залуусын төлөвшил, хүмүүжил болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хортой контент;
– Олон нийтийг төөрөгдүүлж буй хуурамч хаяг, зохион байгуулалттай бүлэглэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
– Цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Шуурхай ажлын хэсэг дээрх асуудлуудаар холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, асуудал бүрээр тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийг шуурхай хангахад анхаарч ажиллана.





