Нүүр хуудасМэдээБЯ: Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүннам мужийн Боловсролын газрын төлөөлөгчидтэй...

БЯ: Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНСУ-ын Чүннам мужийн Боловсролын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

Уулзалтаар Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд хэрэгжүүлсэн ухаалаг самбар, Chromebook төхөөрөмжийн дэмжлэгийг үргэлжлүүлэн бусад сургуульд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн мэдээллийн технологийн дэмжлэг авсан сургуулийн багш нарыг Монгол Улсад зохион байгуулах сургалтад хамруулах, түүнчлэн БНСУ-д хиймэл оюун ухаан, боловсролын технологийн чиглэлээр туршлага судлах боломжийг өргөжүүлэх талаар ярилцжээ

Талууд өмнө нь мэдээллийн технологийн чиглэлээр туршлага судлах сургалтыг удирдлагын түвшинд амжилттай хэрэгжүүлж, хоёр жилийн хугацаанд 7–8 албан хаагчийг богино хугацааны сургалтад хамруулсан туршлагатай гэнэ

Энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлж, туршлага судлах сургалтын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхээр талууд санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН