Нүүр хуудасМэдээМонголын анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулж үзэгчдэд дижитал...

Монголын анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулж үзэгчдэд дижитал хэлбэрээр хүрнэ

Монголын хамгийн анхны мюзикл “Зун орсон цас” 20 жилийн ойдоо зориулан үзэгчдэдээ дахин хүрэх гэж байна.

Домогт GUYS хамтлаг өөрсдийн бүтээлээрээ энэхүү мюзиклийн зохиолыг бичиж амилуулсан гэдгээрээ онцлог юм. Мөн зөвхөн дуу гэлтгүй бүжиг, жүжиглэлт, харилцан яриа, тайз гээд бүх талаараа мюзиклийн шинэ түүхийг бичсэн гайхалтай уран бүтээл билээ. “Зун орсон цас” мюзикл нь УДБЭТ-д 7 удаа, СТӨ-д 3 удаа, UB Palace-д нэг удаа тоглогдож олны хүртээл болсон билээ. Тус бүтээлийг “Гэгээн муза” олон улсын театрын наадамд өрсөлдүүлэх үед мюзиклийн төрөлд номинаци байгаагүй тул зохион байгуулагч комиссын зүгээс тусгайлан шинээр номинаци бий болгож байжээ. Ингэснээр “Зун орсон цас” мюзикл “Шилдэг тайз”, “Шилдэг найруулагч”, хөгжмийн зохиолч А.Төгсбаяр “Шилдэг хөгжмийн зохиолч” гэсэн гурван төрөлд “Гэгээн муза” хүртсэн түүхтэй.

Ийнхүү 2006 онд театрын тайзнаа Монголын мюзиклийн шинэ эрин үеийг эхлүүлсэн бүтээл 20 жилийн дараа дижитал орчинд шинэ амьдралаа эхлүүлж, шинэ үеийн үзэгчидтэй дахин уулзах гэж байна. 2026 оны 8 сарын 4-с эхлэн “Зун орсон цас” мюзикл IPTV болон OTT платформуудад албан ёсоор дижитал хэлбэрээр байршиж, үзэгчид энэхүү түүхэн бүтээлийг хүлээн авч үзэх боломжтой болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН