Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Бүгд Найрамдах Солонгос Улсын Кепко-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний...

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Бүгд Найрамдах Солонгос Улсын Кепко-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль (KINGS)-ийн 2027 оны магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын КЕПКО-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль (KEPCO International Nuclear Graduate School – KINGS) нь цөмийн цахилгаан станцын инженерчлэл, эрчим хүчний бодлого, инженерчлэлийн чиглэлээр хоёр жилийн магистрын хөтөлбөртэй. Сургалт 2027 оны 3 дугаар сард эхэлж, 2029 оны 2 дугаар сард дуусна.

Цөмийн цахилгаан станцын инженерчлэл (NPP) /магистр/ 2 жил / 4 улирал (2027.03–2029.02), Англи хэл

Эрчим хүчний бодлого, инженерчлэл (EPE) /магистр/ 2 жил 2 жил / 4 улирал (2027.03–2029.02), Англи хэл

1. ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ

• Цөмийн цахилгаан станцын инженерчлэлийн салбар (NPP): цөмийн цахилгаан станцын зураг төсөл, цөмийн аюулгүй байдал; цөмийн түлшний эргэлт, цацрагийн аюулгүй байдлын инженерчлэл; цөмийн цахилгаан станцын инженерчлэл, төслийн удирдлага.

• Цөмийн цахилгаан станцын инженерчлэл, төслийн удирдлагын чиглэл нь Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр INMA-NTM хөтөлбөрт хамруулсан бөгөөд төгсөгчид магистрын дипломоос гадна INMA хөтөлбөрийн гэрчилгээ авна.

• Эрчим хүчний бодлого, инженерчлэлийн салбар (EPE): эрчим хүчний бодлого, удирдлагын чиглэл. Эрчим хүчний нөөцийн төлөвлөлт, эрчим хүчний зах зээлийн зохион байгуулалт, төслийн үнэлгээ, эрсдэлийн шинжилгээ, сүлжээний хөгжил зэрэг агуулгыг хамарна.

• Магистрын зэрэг нь ME (Master of Engineering) буюу MS (Master of Science) хэлбэртэй байна. Төгсөх шаардлага: 36-аас доошгүй кредит, В- (2.7/4.3)-оос доошгүй голч дүн, магистрын ажил (MS) буюу төслийн тайлан (ME).

2. ТЭТГЭЛЭГТ БАГТАХ ЗАРДАЛ

• KINGS Global Scholarship нь элсэгчийн бэлтгэл, сургуулийн бодлогоос хамааран сургалтын төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн, 2 хүртэл жилийн хугацаанд санхүүжүүлнэ.

• Тэтгэлэгт хамрагдсан бүх суралцагчийн байр, хоолны зардлыг бүрэн хариуцна.

• Тэтгэлгийг үргэлжлүүлэн авахын тулд суралцагч В- (2.7/4.3)-оос доошгүй голч дүнтэй байх шаардлагыг хангасан байна.

• Элсэлтийн бүртгэлийн хураамж авахгүй.

• Захиргаа, сургалт, судалгааны туслах ажил хийх боломж нээлттэй бөгөөд сар бүрийн урамшууллыг ажлын төрөл, цагийн хэмжээгээр тооцно.

• Тэтгэлэгт үл хамаарах зардал: гадаад иргэн БНСУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суусан тохиолдолд улсын эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ба сард ойролцоогоор 80,000 вон төлнө.

3. ТАВИГДАХ ШААРДЛАГА

• Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

• 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай байхыг илүүд үзнэ.

• Ажил олгогч байгууллага, эсхүл эрдэм шинжилгээний удирдагчийн тодорхойлолттой байх.

• Хүсэлт гаргагч англи хэлний түвшнээ дараах баримтын аль нэгээр нотолно: TOEFL iBT, IELTS, CEFR, New TEPS, TOEIC, эсхүл Duolingo English Test-ийн албан ёсны оноо; сургалт англи хэл дээр явагдсаныг нотолсон албан ёсны Medium of Instruction (MOI) захидал; эсхүл сургалтын хэл нь англи байсныг тусгасан төгсөлтийн гэрчилгээ, дүнгийн хуудас.

• Их сургуулийн сургалтаа бүхэлд нь англи хэл дээр судалж төгссөн хүсэлт гаргагч англи хэлний шалгалтын оноо ирүүлэхээс чөлөөлөгдөх бөгөөд үүнийг нотлох баримт бичиг ирүүлнэ.

• Эрчим хүч, цөмийн эрчим хүчний салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг сургууль тэргүүн ээлжид авч үзнэ.

4. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Маягт 1–5, 8 нь KINGS-ийн цахим бүртгэлийн системд байршсан байна.

• Элсэлтийн өргөдөл /Маягт 1/;

• Суралцах зорилгын тайлбар /Маягт 2/;

• Суралцах болон мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /Маягт 3/;

• Ажлын газрын тодорхойлолт /Маягт 4/;

• Хоёр тодорхойлолт /Маягт 5/;

• Бакалаврын дипломын эх хувь, дүнгийн хуудас;

• Англи хэлний түвшин нотлох баримт;

• Баримт бичгийн үнэн зөв байдлыг баталгаажуулсан зөвшөөрөл /цахим системээр/.

Баримт бичигт тавигдах шаардлага:

• Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг байршуулна. Хар цагаан зураг болон энгийн агшин авалтын зураг хүлээн авахгүй.

• Бүх материалыг англи хэл дээр, компьютерээр бичсэн байна. Гараар бичсэн материал хүлээн авахгүй.

• Англи хэл дээр бус баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан англи орчуулгын хамт ирүүлнэ.

• Гадаад улсад эзэмшсэн боловсролын баримт бичгийг апостиль, эсхүл харьяалах улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны консулын баталгаажуулалттай байхаар шаарддаг. Хүсэлт гаргагч цахим системд өөрийн баталгааг өгсөн тохиолдолд эх хувийг PDF хэлбэрээр орлуулан ирүүлж болно.

• Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

5. БҮРТГЭЛ БА ХУГАЦАА

• Хүсэлтийг www.kings.ac.kr вэб сайтын “Admission” цэсэд байрлах “Apply Now” хэсгээр дамжуулан цахимаар гаргана. Хүсэлт гаргагч өөрийн бүртгэл үүсгэж, шаардагдах бүх мэдээллийг бөглөнө.

• Сургуулиас ирүүлсэн албан бичигт бүртгэлийн хугацааг 2026 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл . Танилцуулга товхимолд дурдсан хугацаатай зөрүүтэй тул хүсэлт гаргагч www.kings.ac.kr сайтад байршуулсан албан ёсны зарыг заавал шалгана уу.

• Сонгон шалгаруулалтын үе шат: цахим бүртгэл – 2026 оны 9–10 дугаар сар; баримт бичгийн хяналт – 11 дүгээр сар; цахим хэлбэрээр авах хувь хүний үнэлгээний сорил (Personal Inventory Test) – 11 дүгээр сар; ярилцлага – 12 дугаар сар; эцсийн шийдвэрийг 12 дугаар сарын 31-ний дотор зарлана. Сонгон шалгаруулалтын хуваарь өөрчлөгдөж болзошгүй.

• Баримт бичгийн хяналтад тэнцсэн хүсэлт гаргагч нар цахим сорилд заавал оролцоно. Холбоосыг тус бүрд нь илгээнэ.

6. АНХААРАХ ЗҮЙЛС

• Энэхүү тэтгэлгийг БНСУ-ын KINGS сургууль өөрөө зарлаж, сонгон шалгаруулалтыг өөрөө зохион байгуулна. Иймд хүсэлтийг Боловсролын яамаар дамжуулан гаргахгүй.

• Энэ тэтгэлэг нь Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын дагуу зохион байгуулагддаг сонгон шалгаруулалтад хамаарахгүй.

• Тэтгэлэг, зардлын хэмжээ, сургалтын хөтөлбөрийн агуулга, хуваарь өөрчлөгдөж болзошгүй тул хамгийн сүүлийн мэдээллийг сургуулийн албан ёсны вэб сайтаас авна уу.

• Англи хэл дээрх мэдээллийг доорх линкээс авна уу.

2027KING영문8차

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН