Нүүр хуудасМэдээБоловсролын яам: Залуу багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Боловсролын яам: Залуу багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол залуу багш нарын холбооны 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн тэргүүлэгч гишүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Бат-Өлзий, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нар уулзалт хийлээ.

Монголын залуу багш нарын холбоо нь 2008 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нарын санаачилгаар байгуулагдаж, одоо 9 дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй, 40 хүртэл насны багш нарыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний мэргэжлийн холбоо болон өргөжин хөгжсөн.

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлого, арга хэмжээнд залуу багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, тэдний санал, санаачилгыг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгах, мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэхээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН