Нүүр хуудасМэдээБоловсролын яам: Боловсролын сургалтын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ...

Боловсролын яам: Боловсролын сургалтын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ

Боловсролын яамнаас сургалтын байгууллагын барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд өчигдөр /2026.08.12/ “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ашигласан будаг, барилгын материалыг шинжлүүлэх ажлыг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын хяналтын улсын байцаагчид болон холбогдох албаны 50 гаруй албан хаагч хамрагдлаа.

Энэхүү цогц арга хэмжээний хүрээнд “Аюулгүй орчин-Чанартай барилга” хэлэлцүүлгийг 07 дугаар сард зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Багш ажилтнууд, суралцагчдын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд байх ёстойг сануулж, гурван сайдын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу гүйцэтгэл хийгээгүй барилгын компани, хяналт тавиагүй захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцно” гэдгийг онцлон дурдсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН