Өнөөдөр Төрийн ордонд “Empowering Tomorrow: Youth Leadership, Democracy and Climate Action in Asia” олон улсын дугуй ширээний хэлэлцүүлгийг Азийн эмэгтэй парламентчдын бүлэг (AWPC), Конрад Аденауэрын Сан, Гэрэгэ бодлогын хүрээлэн, Зориг сантай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Индонезийн Парламентын гишүүн Ледиа Ханифа, Малайзын Парламентын гишүүн Саламиа Бинти Мохд Нор нарын хамт оролцож, жендэр, уур амьсгалын өөрчлөлт ба манлайлал, хүртээмжтэй уур амьсгалын засаглал сэдвээр санал солилцлоо.

Мөн уг хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсаас Хамбург хотод суугаа Өргөмжит консул Райнхард Штут, Конрад Аденауэрын Сангийн Азийн бүсийн Улс төрийн яриа хэлэлцээ хөтөлбөрийн зохицуулагч Йонас Ничке, Мега Сарма, Зориг сан болон Конрад Аденауэрын Сангийн залуу төлөөлөгч нар оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд парламент, иргэний нийгэм, залуучуудын хамтын ажиллагаа чухал. Өнөөдрийн уулзалт нь Ази, Европын парламентчид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчдын хооронд туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.






