Нүүр хуудасМэдээА.Ганбаатар: Иргэдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллана

А.Ганбаатар: Иргэдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит намрын чуулган өнөөдөр эхэллээ. Намрын чуулганаар нийт 35 хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Миний бие энэхүү чуулганаар иргэдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж авто зогсоолын зориулалттай 1 үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх, бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд чиглэсэн Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Мөн өмнө өргөн барьсан Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдээ батлуулахаар ажиллана.

Мөн энэ өдөр олон улсын ардчиллын өдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд ардчилал болон эрх чөлөөний үнэ цэн, ач холбогдлыг дэлхий дахинаа мэдүүлэн таниулах зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийн Олон Улсын Ардчиллын Өдөр болгон тунхагласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН