“ЯВУУЛЫН ОФФИС” МЯГМАР ГАРАГТ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА
2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр
ИМАРТ худалдааны төв
09:00–16:00 цагт
“Явуулын оффис” нь өнгөрсөн хугацаанд нийт 4100 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 2078 үйлчилгээг газар дээр нь иргэдэд үзүүлсэн байна. Мөн харьяа агентлаг байгууллагууд хүлээн авсан өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэн, хугацаанд нь шийдвэрлэж байна.
Иргэд та бүхэн “Явуулын оффис”-т хүрэлцэн ирж, ХЗДХ яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээ, лавлагааг авах боломжтой.
Та бүхнийг хүрэлцэн ирж, хэрэгцээт үйлчилгээ, лавлагаагаа авахыг урьж байна.
Төрийн үйлчилгээ – Иргэнд ойр





