Монголын Үндэсний Хүүхдийн Бүжгийн Холбоо (NCDA) болон Монголын Бүжгийн Спортын Залуу Үеийн Сонирхогчдын Холбоо Гуа-Үжин клуб нь хүүхэд багачуудыг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвших, гоо зүйн өндөр боловсрол эзэмших, дэлхийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөх боломжийг олгох зорилгоор “OPEN MONGOLIA-2026 World Children Championships”-ийг Монгол улсад анх удаа болох гэж байна.
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА: WORLD CHILDREN CHAMPIONSHIPS (WCC) 2026
Төслийн уриа: “Дэлхийн соёлыг Монголд – Монголын ирээдүйг Дэлхийд”
1. Төслийн үндэслэл ба зорилго
Монголын Үндэсний Хүүхдийн Бүжгийн Холбоо (NCDA) болон Монголын Бүжгийн Спортын Залуу Үеийн Сонирхогчдын Холбоо Гуа-Үжин клуб нь хүүхэд багачуудыг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвших, гоо зүйн өндөр боловсрол эзэмших, дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн өрсөлдөх боломжийг олгох зорилгоор “OPEN MONGOLIA-2026 World Children Championships”-ийг Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна.
• Дэлхийн түвшний өрсөлдөөн: Олон улсын бүжгийн стандартыг эх орондоо нутагшуулах.
• Бие хүний хөгжил: Хүүхдийн ёс суртахуун, сахилга бат, соёлч байдлыг төлөвшүүлэх.
• Улс орны сурталчилгаа: Монгол улсыг хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжигч, соёл урлагийн томоохон төв гэдгийг олон улсад таниулах.
2. Арга хэмжээний ерөнхий мэдээлэл
• Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 27 (Бүтэн сайн өдөр), 09:00 цагт.
• Байршил: “Баянгол дүүргийн спорт цогцолбор” (Улаанбаатар хот).
• Ерөнхий зохион байгуулагч: Дэлхийн Хүүхдийн Бүжгийн Холбооны (WCDA) гишүүн NCDA, Монголын Бүжгийн Спортын Залуу Үеийн Сонирхогчдын Холбоо, Гуа-Үжин клуб.
• Цар хүрээ: Олон улсын аварга шалгаруулах тэмцээн.
3. Олон улсын ач холбогдол ба Оролцогчид
Тэмцээнд Ази болон дэлхийн бүжгийн урлагийн өндөр хөгжилтэй дараах орнууд оролцох сонирхлоо илэрхийлээд байна:
• Улс орнууд: Англи, Өмнөд Солонгос, Хонг-Конг, Хятад, Орос, Англи, Япон,
• Мэдээллийн түнш: Дэлхийн бүжгийн төрөлжсөн суваг болох “Dance TV” тэмцээнийг дэлхий даяар суртчилна.





