Нүүр хуудасМэдээСХД-ийн 20 дугаар хороо Туул голын ай сав газар хуримтлагдсан 1.1 сая...

СХД-ийн 20 дугаар хороо Туул голын ай сав газар хуримтлагдсан 1.1 сая тонн хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Дүүргийн 20 дугаар хороо Туул голын ай сав газрын ойролцоо иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй барилгын хур хог хаяснаас болж өнөөдрийн байдлаар 38.7 га талбайд нийт 1.1 сая тонн хог хуримтлагдаад байна.

Дүүргийн Засаг даргын тамгын газраас 20 дугаар хорооны 3 байршилд 8 хяналтын камерыг байршуулж, хууль зөрчиж хог хаясан 5 байгууллага 4 иргэнд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлж Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудад зөрчил гаргасан аж ахуй нэгжид яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэх тухай мэдэгдлийг хүргүүлээд байна. 24 байршилд хуримтлагдсан дээрх хур хогийг ачиж тээвэрлэж цэвэрлэхэд 9.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоон судалгаа гараад байна.

Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа. Ажиллах үеэрээ хэд хэдэн шийдвэрийг гаргаж ажил арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болголоо. Тодруулбал:

-Мэргэжлийн байгууллагаар Туул голын ай сав газарт хөрсний бохирдлыг судалгаа хийлгэх;

-Байгаль орчны үнэлгээ гаргах;

-Туул голын ай сав газрын ойролцоо байгаа худгуудад хөрсний бохирдлын судалгаа хийх;

-Дээрх байршилд зөвшөөрөлгүй хог хаясан барилгын компаниудаар зөрчлийг арилгуулж, хог ачиж тээвэрлэхтэй холбоотой зардлыг гаргуулах. Зөрчлийг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах;

-1.1 сая тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсний дараагаар дээрх байршилд ариутгал, нөхөн сэргээлтийг ажлыг зохион байгуулах; -Тухайн байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах нарийвчилсан судалгааг хийх;

– Шинээр авто барих трасс төлөвлөхийг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН