Нүүр хуудасМэдээНИТХ-ын үйл ажиллагаатай Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа

НИТХ-ын үйл ажиллагаатай Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа

-Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаныхан өнөөдөр /2026.09.22/ Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар нар Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, хамт олныг хүлээн авч уулзав. Уулзалтаар НИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч танилцуулж, мэдээлэл өглөө.

-НИТХ-ын дарга Д.Ихбаяр нийслэлд агаар, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, эрчим хүч зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд НИТХ-ын 45 төлөөлөгч бодлого, шийдвэрийн түвшинд ажиллаж байгааг онцлов. Мөн орон нутгийн төлөөллийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлж, Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, хамт олонд ажлын амжилт хүслээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН