Нүүр хуудасМэдээХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговроос хоцорсон иргэдийн нэхэмжлэл гаргах...

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговроос хоцорсон иргэдийн нэхэмжлэл гаргах эрх нээгдэнэ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар нөхөн олговроос хоцорсон 43 иргэний нэхэмжлэл гаргах эрх нээгдэх юм.

Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо. Сонгон шалгаруултад 14 гишүүн нэрээ дэвшүүлж шаардлага хангасан 12 нэр дэвшигчийг бүртгэжээ. Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан 4 гишүүнийг байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолын төсөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлд зөвхөн орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж бусад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй байдлаар тусгасан байна. Байнгын хорооны хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН