Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдаан нийт 64 төрлөөр БНХАУ-ын Шанхай хотод National Exhibition and Convention Center (NECC)-д эхэллээ.
NECC нь ойролцоогоор 50,000 м² талбай бүхий 12 хэсэгтэй бөгөөд 300 орчим үзэсгэлэн, туршлагын booth болон 100 гаруй интерактив үйл ажиллагаа багтаж байна. Энэ жилийн онцлог нь зочид мэргэжлийн ур чадвар, шинэ технологитой танилцаж, Try-a-Skill хэсгүүдэд өөрсдөө туршиж үзэх боломжтой юм.
“Worldskills shanghai 2026” уралдаанд дэлхийн 80 гаруй орны албан ёсны 2000 гаруй төлөөлөгч, 50 орчим сайд оролцож байна.
Монгол Улс дараах 12 төрлөөр оролцож байна. Үүнд:
CNC Turning-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ /CNC токарь/
Welding-Гагнуур
Mechanical Engineering CAD-Хэрэглээний программ /механик инженер CAD/
Graphic design technology-Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн /график дизайн
Carpentry-Барилгын бүтээц, угсралт /мужаан/
Plastering and drywall systems-Барилгын бүтээц, угсралт /хуурай хийц/
Chemical Laboratory Technology-Химийн процессын тоног төхөөрөмж, ашиглалт /химийн технологи/
Automobile Technology-Механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ /автомашин засвар/
Plumbing and heating-Барилгын сантехник, хоолой угсралт /сантехник/
Bricklaying-Барилгын бүтээц, угсралт /өрөг угсралт/
Electrical Installations-Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт /цахилгаан угсралт/
Cooking-Хоолны үйлчилгээ /тогооч/
УР ЧАДВАР — БИДНИЙ ХҮЧ
МОНГОЛ — БИДНИЙ БАХАРХАЛ
ДЭЛХИЙ — БИДНИЙ ДЭВЖЭЭ




