Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах өөртөө болон бусдадаа анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих зорилгоор “Өсвөрийн аврагч-2026” уралдааныг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа.
Уралдааныг нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат нээж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг ойлголтоо дээшлүүлж, ур чадвараа сорин өрсөлдөж буй нийт оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ жил нийслэлийн аварга шалгаруулах уралдаанд:
Баянзүрх дүүргээс Дотоод Хэргийн Их сургуулийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургууль,
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа”,
Багахангай дүүргийн ерөнхий боловсролын 91 дүгээр сургууль,
Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Гүн галуутай” сургууль,
Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургууль,
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль,
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль,
Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль,
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 149 дүгээр сургуулийн нийт 9 багийн 70 сурагч оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Уралдаанд оролцож буй сурагчид мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, хүч авхаалж самбаа сорих, химийн хордолт, гал унтраах даалгаврыг гүйцэтгэж байгаа юм





