Дэлхийн газрын зураг дээр Монгол улс тод оршин тогтнож байгаагийн нууц нь мянга мянган жил тасраагүй бидний язгуур өв соёлд оршдог.
Энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах зорилго бүхий “Нүүдэлчин” фестиваль 5 дахь жилдээ нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулагдаж байна.
Энэ жил уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргээс гадна монгол угсаатны улс орнуудын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Тэд монголын соёлын бус өвийн ай савын 362 төрөл зүйлийг танилцуулж байна. Тухайлбал, өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын тэмцээн, гар урлал, уламжлалт мэдлэгийн үзүүлбэрүүд багтжээ.
Увс аймгийн Малчин сумын харьяат, өвлөн уламжлагч
Ч.Батбаатар: Өвөг дээдсээс уламжлан ирсэн агуу их өв соёлоо тээж явж байна. Би баруун монголын дөрвөд, баяд, хотон, халх гэсэн 4 төрлөөр ерөөдөг. Хүүхдийн үсний найр, шагнал урамшил, үсний найр гэх зэрэг юу тааралдсан ёслолд оролцож, бүгдийг ерөөгөөд явж байна





