Аюулгүй байдал гэдэг зөвхөн төрийн эрхлэх асуудал биш. Энэ бол таны, миний, бидний амьдралын салшгүй хэсэг.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь тусгаар тогтнолоос гадна амьсгалах агаар, уух ус, хүрээлэн буй орчин, цахим мэдээллийн орон зай гээд 7 үндсэн хэсгээс бүрддэг.
Төр иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байхыг дэмжиж, хамтран ажиллах тухай ч Үндсэн баримт бичигтээ тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бодлого хэрэгжихэд мэдлэгтэй иргэн буюу ТАНЫ оролцоо хамгийн чухал.




