Нүүр хуудасМэдээЗХЖШ: Мэргэжил арга зүйн сургалт эхэллээ

ЗХЖШ: Мэргэжил арга зүйн сургалт эхэллээ

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын Соёлын төвийн дарга, соёлын төвийн техникч нарын мэргэжил арга зүйн сургалтыг анх удаа зохион байгуулж байна.

Соёлын төвийн дарга, техникч нар нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, гоо зүйн төлөвшил олгох, соёл, урлаг, олон нийтийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад чухал үүрэгтэй.

Энэ удаагийн сургалтаар соёл, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах арга зүй, хөтлөх ур чадвар, тайз засалт, хөгжим болон техник хэрэгслийг ажилд бэлтгэх, ашиглах зэрэг практик мэдлэг, ур чадварыг олгож, шинэ арга хэлбэр, туршлагаас суралцах боломжийг бүрдүүлж байна.

Сургалтыг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлч, техник, зохион байгуулалтын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН