Нүүр хуудасМэдээЭТТ: “1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн залуучууд театрт болж байна

ЭТТ: “1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Дархан-Уул аймгийн залуучууд театрт болж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, иргэдэд хувьцааны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Өдөрлөг Залуучууд театрт 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН