Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, үйлдвэр, худалдааны дэд сайд Ильзат Касымовтой уулзлаа.
Уулзалтын үеэр, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Энэ удаагийн уулзалт нь Монгол, Узбекистаны найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах боломжийг ярилцах завшаан болж байгаа”-г онцлон тэмдэглэв.
Узбекистан улсын талаас, манай улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон цахилгаан бараа экспортлох бүрэн боломжтой. гэдгээ илэрхийллээ. Нэхмэл оёдлын үйлдвэр өндөр хөгжсөн тул түүхий эдийн боловсруулах үйлдвэр хамтран байгуулж, Европын бусад улс руу экспорт хийх боломжтойг уламжлав.
Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 32.1 сая ам.долларт хүрсэн бөгөөд экспортод хонь, ямааны мах, амьд хонь, адуу, үхрийн мах зонхилж байгаа нь цаашид мах, махан бүтээгдэхүүн, амьд малын экспортыг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна. Иймд, цаашид хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр дэвшүүлсэн худалдааны эргэлтийг богино хугацаанд 10–20 дахин нэмэгдүүлэх, экспорт, импортын барааны нэр төрлийг өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол–Узбекистаны Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээр чухал механизм болж байгааг онцлов.
Монгол–Узбекистаны худалдааны харилцааг одоогийн махны экспортоос гадна ноос, ноолуур, арьс шир, боловсруулсан хүнс болон бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр төрөлжүүлэх, үүнийг Хөнгөлөлттэй худалдааны хэлэлцээрээр зах зээлийн нэвтрэлтийг хөнгөвчлөх нь цаашдын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл болж байна.





