Нүүр хуудасМэдээЭМЯ: "Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

ЭМЯ: “Үндэсний түргэн тусламжийн төв” байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар өчигдөр /2026.10.07/Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 134 дүгээр тогтоолоор эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв” тусгай мэргэжлийн төвийг байгуулах бодлогын шийдлийг баталсан. Түргэн тусламжийн үндэсний төвийг байгуулах асуудал нь зөвхөн шинэ байгууллага бий болгох, барилга байгууламж босгох асуудал бус, дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, хэрэгцээнд тулгуурлан нөөцийг зөв хуваарилж, мэдээлэл шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлж, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн зохицуулах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх системийн шинэчлэл юм.

Ерөнхий сайд Н.Учрал : Монгол Улсын Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих тухай асуудал биш юм” хэмээн онцоллоо. Тэрбээр энэ бол Монгол Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, баг илгээх, өвчтөнийг аль эмнэлэгт хүргэхийг зохицуулах, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн удирдах нэгдсэн тогтолцоог бий болгох шинэчлэл юм.Мөн яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах, оновчтой зохион байгуулахад чиглэсэн салбар дундын үйл ажиллагааг уялдуулахад Засгийн газар анхаарах болно. Өөрөөр хэлбэл, “аль байгууллагын машин бэ?” гэдгээс илүү “аль баг хамгийн хурдан хүрч, хамгийн зөв тусламж үзүүлж чадах вэ?” гэдэг хэрэгцээнд тулгуурлан нөөцийг зөв хуваарилж, мэдээлэл шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлэх зарчимд шилжинэ гэв.

Яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах, оновчтой зохион байгуулахад салбар дундын үйл ажиллагааг уялдуулж, мэргэжлийн чиглэлээр манлайлж, аргазүйгээр хангаж, ажиллах үүргийн Эрүүл мэндийн салбарт өглөө. Түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий өргөтгөлийн гурван давхар барилга барьж байгаа бөгөөд харилцаа холбоо, сургалтын тоноглол болон түргэн тусламжийн автомашины тоног төхөөрөмжид нийт 3.3 сая ам.долларын санхүүжилт шийдвэрлэгдсэн. Цаашид түргэн тусламжийн дуудлагын байршил, өвчтөний биеийн байдал, эмнэлзүйн эрэмбэ, ойр байгаа түргэн тусламжийн багийн чадамж, хүлээн авах эмнэлгийн ачааллыг нэг системээс харж, хамгийн зөв шийдвэрийг богино хугацаанд гаргах боломж бүхий нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН