Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтээ өнөөдөр (2026.10.11) хийлээ.

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар аяныг нээж үг хэлэхдээ “ Өнөөдрийн аян зүгээр нэг аян биш. Монголоо ӨӨРЧИЛЖ, БҮТЭЭХ гол ажлын эхлэл юм. Бид аяны үр дүнгээ Их Монгол Улс байгуулагдсан 12.06-ны өдөр дүгнэнэ.

Энэхүү аяны нээлтэд АН-аас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ ил тодоор илэрхийлсэн ГУРВАН эрхэм УИХ-ын гишүүн Норовын Алтанруяг, УИХ-ын гишүүн Дашдоржийн Ганбат, УИХ-ын гишүүн Лувсаннямын Гантөмөр нар хүндэтгэн хүрэлцэн ирсэн юм. Ирэх сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулахад Баянзүрх дүүргийнхэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам онцгой үүрэгтэй шүү” хэмээн онцлон хэллээ.

Энэхүү аяны нээлтэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцон гишүүд дэмжигчдэдээ хандан үг хэлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Г.Хосбаяр, С.Цэнгүүн нар болон Баянзүрх дүүргийн АН-ын ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцлоо.

Баянзүрх дүүргийн ардчилсан нам
Та Ардчилсан намын гишүүн биш бол www.an.mn сайтаар орж, саналаа өгнө үү. Харин намын гишүүн бол “AN+” аппликэйшнээр нэвтэрч саналаа өгөөрэй.











