Нүүр хуудасМэдээЭМЯ: Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр цахим уулзалт зохион байгууллаа

ЭМЯ: Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр цахим уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.

📊 ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ

Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэгт хамрагдах 285,761 хүүхэд байна.

2026 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар:

* 36.2% — улсын хэмжээнд

* 11.7% — Улаанбаатар хотод

👧🏻 Насны бүлгээр:

* 3 настай хүүхэд — 45.1%

* 6 настай хүүхэд — 38.8%

* 15 настай хүүхэд — 26.9% хамрагдаад байна.

Үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймаг, дүүрэг, нийслэлийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын эрт илрүүлэг хариуцсан нийт 98 албан хаагч оролцов.

Уулзалтаар эрт илрүүлгийн хүрээнд хэрэгжүүлж буй мэдээлэл, сурталчилгааны ажил, цаашдын төлөвлөгөө, үзлэгийн бэлтгэл, зохион байгуулалт болон анхаарах асуудлыг хэлэлцэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын туршлагыг танилцууллаа.

Мөн орон нутагт үзлэгийн цахим бүртгэлтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, санал солилцов.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь өвчлөл, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, хүүхдийн өсөлт, хөгжлийг үнэлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН